SSD – Solid State Drive
Компьютерийн ертөнц дахь томоохон нээлтүүдийн нэг бол 2007 онд Лас-Вегасд болон CES(Consumer Electronics Show) үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан SSD буюу Solid State Drive юм. Энэхүү технологийн талаар удаан хугацаанд яригдаж байгаа ч 2010 оноос хойш хэрэглээнд эрчимтэй нэвтрээд байгаа юм.

Solid State Drive гэж юу вэ?
Solid State гэдэг нь бүхэлдээ хагас дамжуулагчидаас тогтсон цахилгаан хэлхээ юм. Бид бүхний хэрэглэдэг ихэнхи төхөөрөмжүүд хагас дамжуулагч болон чипүүдээс тогтдог. Solid State гэж нэрлэсний учир нь өгөгдлийг хадгалахдаа хард дискийн адил соронзон төхөөрөмжинд хадгалдаггүй байна.

Solid State Drive-ууд нь флаш дисктэй бүтцийн хувьд төстэй боловч ерөнхий төхөөрөмжийн хэлбэр болон багтаамж нь маш том ялгаа болж өгдөг. Флаж диск компьютертэй холбож салгаж, зөөврийн хэлбэрээр авч явахад зориулсан бол Solid State Drive нь компьютерт бэхлээтэй хэлбэрээр оршино.
Solid State Drive энгийн хард дискээс хэлбэр хэмжээгээр ялгагдахгүй ба энэ зөөврийн компьютер болон суурин компьютерт ашиглахад зориулсан байна. Мөн оролт гаралтын хувьд уламжлал болсон ATA, SATA оролттой байна.

Solid State Drive-ийг хэрэглэх нь яагаад ашигтай вэ?
Соронзон дискээс хэд хэдн давуу талуудтай. Эдгээрийн үндэс нь SSD нь өгөгдөл уншиж бичихдээ ямар нэгэн бичигч эргэлдүүлж хөдөлгөх шаардлагагүй харин цахилгаан гүйдлийн тусламжаар өгөгдөл бичиж унших боломжтой флаш санах ойн тусламжтай бүх үйлдлээ хийдэгт оршино. Энэ нь доорх давуу талуудыг бий болгож байна:
· Цахилгаан гүйдэл ашиглалт багасна.
· Өгөгдөл рүү хандах хурд ихсэнэ.
· Найдвартай байдал ихсэнэ.
Зөөврийн компьютерт эрчим хүчний зарцуулалт гол зүйлсийн нэг ба SSD-ийг ашиглах нь энэ асуудлыг багасгаж өгнө. Мэдээллийг уншихын тулд тусгай моторот толгой байхгүй болсон нь унших хурдыг нэмсэн ба тухайн эгшинд уншиж чадахуйц болгож өгсөн. Нэгэн судалгаагаар Windows XP үйлдлийн систетэй хард дисктэй компьютерээс SSD-тай компьютер 20%-иар илүү хурдан ачааллаж байгааг тогтоосон байна.
SSD-ийг бүх нийтээрээ хэрэглэж чадахгүй байгаагийн учир нь эдгээр төхөөрөмжийг бүтээхэд үнэ өртөг их гардагт юм. Их хэмжээтэй SSD хард нь өөрөө нэг зөөврийн компьютерийн үнэтэй тэнцэхээр байгаа юм. Флаш санах ой үйлдвэрлэдэг газрууд нэмэгдэж байгаа ба энэхүү төхөөрөмжийн үнийг өртөг удахгүй буухад түлхэц үзүүлэх ба өргөн хэрэглээнд нэвтэрснээр зөөврийн комьютерт өгөгдөл хадгалах арга барилд томоохон өөрчлөлт гарах юм

No comments:
Post a Comment