Friday, November 16, 2018

Компьютер чинь халаад байна уу

Бас нэг толгойны өвчин бол яалтчгүй компьютерийн халалт гэхдээ зарим хүмүүс бол огт тоодоггүй тэр дотор халж байна уу хөрж байна уу анзардаггүй энэ нь маш буруу юм компьютерийн сэлбэгүүд бүгд үйлдвэрээс гарахдаа зааж өгсөн ажиллах дээд температур байдаг тэрийг хэтэрвэл эвдэрч гэмтэх магадалтай.

1 Хэр халж байгааг шалгах 
Маш олон температур шалгадаг програм байдаг ба би өөрийнхөө хэрэглэдэг жижиг программыг орууллаа 
Татаж авах-https://drive.google.com/open?id=1A18nfM9BEH6xUcIypo7csH-jPhhcfn2X


Суулгаад орохоор дараах цонх харагдах ба хэдэн градус зааж байгааг харуулах юм 
Cpu болон Gpu болгон өөр өөр ажиллах дээд температуртай байдаг энгийн low profile болон mid range бол ачааллах үеп 65градус аас доош бол зүгээр харин high end болон gaming бол дээд талдаа 75-80 байхад асуудалгүй байдаг.
Эх хавтан болон хатуу дискны хувьд ямар ч үед халах ёсгүй 30-35 байх ёстой хэтэрвэл ямар нэгэн асуудал гарчээ гэсэн үг.

2 Халалт юунаас шалтгаалах вэ ?
Миний хэлснээс зөрөөд хэтэрхий халаад байвал асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй.
PSU буюу тэжээлийн блокноос болж халах тохиолдол байдаг тэжээлийн блокноос хангалттай гүйдэл ирэхгүй бол халж цаашлаад шууд унтардаг тийм болохоор хэрэглээндээ тааруулаад чадалтай блок сонгох хэрэгтэй 
Агаарын урсгал
Зураг дээрх бол хамгийн энгйин агаарын урсгал юм урдаас орж ирсэн хүйтэн агаар cpu болон gpu ндаа өгөөд харин халсан агаараа case дотор байлгалгүй шууд дээд болон араар гаргах 
Заримдаа сэнсээ буруу харуулж угсрах зэрэгээс болж буруу агаарын усргал үүсвэл бас халах нэг шалтгаан болдог тийм болохоор агаарын урсгалаа шалгах хэрэгтэй.
Ингээд ч халаад байвал тухайн сэлбэг өөрөө гэмтэлтэй эсвэл sensor буруу мэдрээд байна гэсэн үг өндөр халж байна гэж заагаад гараар хүрч үзэхэд зүгээр байвал sensor гэмтсэн гэсэн үг аа харин өндөр ч заагаад хүрэхэд ч маш халуун байвал тухайн сэлбэг өөрөө асуудалтай болсон гэсэн үг юм. 
3 Тэгвэл хэрхэн халалтаас салах вэ ?
Мэдээж чанартай cooler агаар чөлөөтэй орж гарахаар case болон чанартай тэжээлийн блок хэрэглэх юм аа харин notebook хэрэглэдэг бол тогтмол задлаж цэвэрлэж нэмэлт сэнс хэрэглэх хэрэгтэй.

No comments:

Post a Comment